Уг хөрөөг нөөцийн мах бэлтгэлийн газар болон ресторан ,зоогийн газруудад хөлдүү мах болон тойгны ясыг жижиг, том өөрийн хүссэн хэмжээнд тохируулан хөрөөдөх хүчин чадалтай төхөөрөмж юм .
Ажиллах заавар :
1.Тогтвор сууршилтай газар хөдөлгөөнгүй байрлуулж өгнө .
2. Хөрөөний ирний сул чангыг ирний дээр байрлах том хар боолтоор тохируулна / хэт чанга ,хэт сул байж болохгүй /
3. Хөрөөдөх махныхаа нимгэн зузааны хэмжээг тохируулна .
4. Махаа хэмжээст тавцан дээр байрлуулан тулгуур бэхэлгээг сайтар чангалаж өгнө .
5. Цахилгаанд залган ON товчлуурыг дарна .
6. Махаа хөрөөний ирний хажуу хаалт төмөрөөр даран түлхэж хөрөөднө .7. Хөрөөдөж дууссаны дараа OFF товчлуурыг даран унтрааж ,хаалт төмөрөө буулган хөрөөний ирээ хамгаална .
Анхаарах зүйлс :
- Аюулгүй ажилгааг хангаж зориулалтын хувцас , бээлий , хормогчийг өмсөнө үү .
- Хөрөөг ажиллаж байх явцад ирний чиглүүлэгчийг хөдөлгөж болохгүй ир хугарах аюултай .
- Бэхэлгээ төмрийг сайтар чангалах ,сул буюу дутуу чангалавал холхинож хөдлөн гараа авах аюултай .
- Хөрөө нь гол дамран дээр эргэлдэж байдаг учир ажиллаж байх явцад хаалтыг онгойлгох нь эрсдэлтэй .
- Төхөөрөмжний хөрөө өндөр хурдтай эргэлдэж хөдөлдөг тул огцом ачаалал өгөх ,гажуудуулах ,зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно .
- Хөрөөний ир нь марк ,том жижигээсээ хамааран см-рээ ондоо байна . Жиш: 161см, 165см, 167см, 2,08см гэх мэт ...