Уг хоол халуун байлгагч нь нийтийн хоолны газрууд болон сургууль ,цэцэрлэгийн цайны газруудад хэрэглэгддэг 1, 2-р хоол, будаа, мах ,шөл гэх мэт бүх төрлийн халуун байлгах шаардлагатай хоолыг зориулалтын стандарт саванд хийж халуун температурт байлгах зориулалттай төхөөрөмж юм.
Олон тасалгаат савнуудтай тул нэгэн зэрэг төрөл бүрийн хоолыг халуун байлгах давуу талтай. Халуун байлгах бүтээгдэхүүнийг түлж элдэв амт болон гадны нөлөө оруулдаггүй.
Урд талдаа хаалт шилтэй тул хоол руу бохир зүйл орохоос сэргийлнэ.
Мөн хоолоо тавьж явах тавцантай тул хэрэглэгчдэд илүү хялбар үйлчлүүлэх давуу талтай.
Органик бүтээгдэхүүн болон хүнсний бүдээгдэхүүн тухайн нэг хэмд 4-с дээш цаг хадгалахад бичил биет өсөж үржиж хүний хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг ба хүнсний чанарын шаардлагад тэнцдэггүй тул та өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглана уу.
Ажиллагааны зааварчилгаа
Тогонд залгахаас өмнө 1 савыг аван, савнуудын доор байрлах тенийг далд ортол ус хийнэ.
Усаа хийсний дараа цахилгаанд залган асаах товчийг даран градусаа гар аргаар тохируулан тенийг халаана.
Градусаа өгөөд ус халж эхлэхэд савандаа халуун байлгах хоолоо хийх ба мөн усаа халаахаасаа өмнө савандаа хоолоо хийж болно.
Тень халж усыг халааснаар хоол байнгын халуун байна.
Халуун байлгагчаа хэрэглэж дууссаны дараа градус аа 0 болгон, усыг бага зэрэг хөрсний дараа доор байрлах карантны доор сав тавин усыг гоожуулан авна.
Усыг авч дууссаны дараа төхөөрөмжийн унтраах товчийг даран унтраана.
Анхаарах зүйлс
Усыг зөвхөн тень байрлах хэсгийн дээд ирмэг хүртэл хийнэ. Учир нь буцалсан усны уураар савны гадаргууг халаахаар хийгдсэн байдаг.
Халуун хоолтой саваа авахдаа бээлий өмсөж аюулгүй ажиллагаа ханган ажиллах.
Хоол халуун байлгагчийг усгүй хоосон залгаж болохгүй учир нь хэт хуурайшилттай халсны улмаас тень шатаж ажиллагаагүй болно.
Зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно.
Хэрэглэж дуусмагц сайтар цэвэрлэж байх шаардлагатай учир нь хоолны үлдэгдэл болон дутуу цэвэрлэснээс үүдэн бичил организм үүсдэг.
Мөн ашиглаагүй байгаа үедээ цахилгаанаас салгаж байлгах шаардлагатай.