Талх нарийн боовны үйлдвэр цехэд давхраат нарийн боовны гурилыг олон давхараар үелэж элдэж бэлэн болгодог төхөөрөмж юм .
Ажиллах заавар :
- Төхөөрөмжний доор байрлах дугуйг хөдөлгөөнгүй түгжиж байрлуулна .
- Залгуураа тогонд залган ,хажуу голд байрлах градус хэмжээсийг гараар эргүүлэн нимгэн зузааныг тохируулж өгнө .
- Гол тэнхлэгт байгаа 2 саргар хаалтыг буулган , коневортай тавцан дээр элдэх гурилаа байрлуулж асаах товчлуурыг дарна .
- Төхөөрөмж ажиллаж эхэлмэгц тэнхэлгийн голд байгаа эргүүлэгч бариулыг дээш доош болгон гурилыг нааш цааш гүйлгэн элдэнэ .
- Элдэлтийг олон удаагийн давтамжтайгаар хийж өгнө .
- Бүтээгдхүүн бэлэн болсон гэж үзвэл төхөөрөмжийг унтраана .
Анхаарах зүйлс :
Төхөөрөмж ажиллаж байх явцад тэнхэлгийн голд байгаа элдэгчинд гар болон хувцас ,эд зүйлсээ оруулахаас болгоомжилох .Зориулалтын бусаар ашиглахыг хориглоно .