Аяга таваг, халбага, сэрээг угаасны дараа хатааж ариутгагчинд хийнэ. Угаагаад устахгүй жижиг бичил биет, нянг шарж устгадаг. Шил шаазан материалтай аяга тавгийг ариутгах зориулалттай хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан төхөөрөмж юм.
Ажиллагааны зааварчилгаа
-
Тэгш хэмтэй газар байрлуулна.
-
Ариутгагчаа цахилгаанд залган асаах товчыг дарахад улаан гэрэл асна.
-
Асаасны дараа ариутгах аяга тавгаа хийх ба хаалгыг заавал хаалттай байлгана.
-
Аяга тавгаа хийсний дараа дээд талд байрлах кварц болон ёон гэрлийг асаах товчыг дарж асаасны дараа ажиллаж байгааг илтгэх ногоон гэрэл асна.
-
Ариутгагчандаа аяга тавгаа ариутган бэлэн болсон гэж үзвэл унтраах улаан товчыг дарж унтраана. Ариутгах бүтээгдэхүүний хэмжээнээс хамааран өөр байх ба зориулалтын ариутгах хугацаа 2 цаг байдаг. Гэхдээ та 30-40 минут ариутгахад хангалттай гэж үзэж байвал салгаж болно.
-
Ариутгаж дууссаны дараа аяга тавгаа дотор нь удаан хугацаанд байлгаж болно. Ариутгасан аяга тавгаа аваад дараачийн ариутгах зүйлсээ хийн үргэлжлүүлэн ажилуулж болно.
Анхаарах зүйлс :
-
Хаалга өөрөө мэдрэгчтэй тул заавал хаалттай үед ажиллуулах
-
Автомат цаг тохируулагчгүй тул та цагаа өөрөө харна.
-
Зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно.
-
Аяга тавгаа ариутгаж дууссаны дараа унтрааж, тогтмол цэвэрлэх