Бүх төрлийн 1-р хоол, цай чанах, ус буцалгах, ясны шөл гаргах гэх мэт шингэн чанартай наалдац багатай бүтээгдэхүүнийг чанаж, болгох зэргээр ашиглана. Таны цаг завыг хэмнэсэн ажлын бүтээмж өндөртэй бүтээгдэхүүн юм.
SUS 304 загварын үл зэврэх ган төмрөөр хийгдсэн хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн юм.
Хуурай халаалттай тогоо нь шууд цахилгаанд залган хэрэглэх боломжтой. Уг тогоо нь автомат удирдлагатай тул та бүтээгдэхүүнээ өөрийн хүссэн хэмд тохируулан хийх боломжтой.
Ажиллагааны зааварчилгаа
Тогоог тэгш гадаргуутай хөдөлгөөнгүй газар байрлуулна. Хажуу талын бохирдол гаргадаг цоргыг холбон хаалттай байлгана.
Шингэн зүйл, усаа тогоондоо хийсний дараа цахилгаанаа залгана. Цахилгаанд холбогдсон үед урд талын улаан гэрэл асаалттай байна.
Урд талд байрлах градусны тохируулгыг хоол хийх хэмжээнээс хамааран өөрөө тохируулна.
Гараар хүчин чадлаа тохируулах ба 3-н тень зэрэг халсан тохиолдолд хамгийн дээд хэмжээгээр халж байна гэж ойлгож болно. Хоол хийх хүчин чадал буюу 3-н тенээс өөрт тохиромжтойгоор тохируулна.
Автомат удирдлагын давуу тал:
Хоол хийх хэмжээнээс хамааран тохируулсан градус нь тавьсан градусдаа хүрээд автоматаар унтарна. Унтарснаас хойш 10- градус буугаад эргэн анх тавьсан градусын хэмжээнд очно. Тогоо дангаараа салах боломжгүй, том тогоо нь доороо бохирдол гаргах цорготой. Хоол хийж байх хугацаандаа цоргыг заавал хаалттай байлгах хэрэгтэй.
Хоолоо хийж тогооог сулалсны дараа цэвэрлэхийн өмнө цоргыг нээж цоргонд орсон бохирдлыг гарган авна. Ашиглах бүрдээ тогтмол угааж цэвэрлэнэ.