Уг жигнүүр нь бууз ,мантуу ,мах ,төмс ногоо ,цуйвангийн гурилыг уураар жигнэхээс гадна даршилсан ногоо болон шил савыг ариутгах боломжтой төхөөрөмж юм .Мөн нүхгүй битүү листэнд нь будаа агшаах боломжтойгоороо давуу юм . 60-40 хэмтэй нүхтэй, нүхгүй лист 4-24 ширхэг ордог бөгөөд лист оролт давхараасаа хамаараад үзүүлэлт квт нь ондоо байна .Хаалга нь шилэн цонхтой тул бүтэгдхүүнийг харах боломжтой .
Ажиллах заавар :
- Хөлдөлгөөнгүй газар байрлуулж өгнө .
- Усны шугамтай холбож өгнө .Усаа автоматаар татдаг хөвүүртэй ./ устай холбох боломжгүй нөхцөлд хаалгыг онгойлгон теньрүү усаа саваар хийж өгнө /
- Ард нь байрлах уур гаргагч нүхэнд шаланк углаж агааржуулалтын хоолой болон цонхоороо гаргана ./ уур гаргагчийн нүхний тагийг ховхолж авсан байх ёстой /
- Төхөөрөмжөө тогонд залган ажиллуулна . / утас билкгүй ирдэг тул жигнүүрийн үзүүлэлтээс хамааран утас автоматаа сонгож холбоно /
- Тень халж , ус буцалмагц жигнүүртэй бүтээгдхүүнээ хийн ,хаалгаа хааж бариултай түгжээгээр сайтар түгжиж өгнө .
- Бүтээгдхүүнээ хийгээд цаг минутаа харна ./ жигнүүр нь цагтай цаггүй гэж байна /
- Бүтээгдхүүн болсонг илтгэж сэрүүлэг дугарна .
- Болсон гэж үзвэл автоматыг буулган төхөөрөмжийг унтраана .
- Ажиллуулж дуусаад теньний доор байрлах крантыг нээж , усыг гоожуулан юүлж цэвэрлэнэ .
Анхаарах зүйлс :
- Жигнүүр нь ил усан тенээр ажилладаг тул усгүй залгахыг хориглоно тень шатах аюултай .
- Уур гаргагч нүхний тагийг заавал авсан байх аваагүй тохиолдолд хаалгаар уур савсаж заалаар дуурэн уур болох .
- Цахилгааны холболтыг зөв хийж өгөх .
- Зориулалтын бусаар ажиллуулахыг хориглолно .