Бүх төрлийн 1-р хоол болон цай чанах, ус буцалгах, сүү хөрүүлэх гэх мэт шингэн чанартай наалдац багатай бүтээгдэхүүнийг чанаж, болгох зэргээр ашиглах боломжтой ба таны цаг завыг хэмнэх ажлын бүтээмж өндөртэй бүтээгдэхүүн юм.
SUS 304 маркерын үл зэврэх ган төмрөөр хийгдсэн тул хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн юм.
Хуурай халалттай тогоо нь шууд цахилгаанд залган хэрэглэх боломжтой. Тус тогоо нь автомат удирдлагатай тул та бүтээгдэхүүнээ өөрийн хүссэн хэмд тохируулан боловсруулах боломжтой.
Ажиллагааны зааварчилгаа
Тогоогоо тэгш хэмтэй хөдөлгөөнгүй газар байрлуулна. Хажуу талын бохирдол гаргадаг цоргыг холбох ба хаалттай байлгана.
Шингэн зүйлээ тогоондоо хийсний дараа цахилгаанаа залгана. Цахилгаанд залгасныг шалгахын тулд урд талын улаан гэрэл байнгын асаалттай байна.
Урд талд байрлах градусны тохируулгыг хоол хийх хэмжээнээс хамааран өөрөө тохируулна.
Гараар хүчин чадлаа тохируулах ба 3-н тень зэрэг халсан тохиолдолд хамгийн дээд хэмжээгээр халж байна гэж ойлгож болно. Хоол хийх хүчин чадал буюу 3-н тенээс өөрт тохиромжтойгоор тохируулна.
Автомат удирдлагын давуу тал: Хоол хийх хэмжээнээс хамааран тохируулсан градус нь тавьсан градусдаа хүрээд, автоматаар унтарна. Унтарснаас хойш 10- градус буугаад иргэн анх тавьсан градусын хэмжээндээ очно.
Тогоо нь дангаараа салах боломжгүй ба том тогоо нь доороо бохирдол гаргах цорготой. Хоолоо хийж байх хугацаандаа заавалчгүй цоргыг хаалттай байлгах шаардлагатай.
Хоолыг юүлж дууссаны дараа буюу хоол дуусаж тогоог цэвэрлэхийн өмнө цоргыг нээж цоргонд орсон бохирдлыг өдөр бүр угааж цэвэрлэх шаардлагатай.