Цахилгаан хэрэглээ: 220V/380V 50hz
Хэмжээ: 97см х 87см х 197см
Жин: 350 кг
Бүтээмж:1500уут/цаг уутлах
хэмжээ: 50-500 мл/уут
Материал: Үл зэврэх ган төмөр
Зааварчилгаа:
Ажиллуулаагүй байгаа тохиолдолд гуурсан хоолой болон дамжуулах хэсгийн үлдэгдэл сүү, тараг зэрэг түүхий эдийн үлдэгдлийг сайтар цэвэрлэж, хатаасан байх шаардлагатай. Үлдэгдэл түүхий эд нь дараагийн удаа бүтээгдэхүүн савлахад, исгэх буюу муутгах аюултай. Ажиллуулахын өмнө тосолгоог шалгана. Ингэснээр тоног төхөөрөмжийн эдэлгээ уртасна. Ажиллуулахын өмнө цэвэрлэсэн байна. Бохирдолтой байвал халаах, зүсэхэд зөрүү гарах магадлалтай. Хэвийн биш байгаа тохиолдолд төхөөрөмжийг цахилгаан үүсгүүрээс салгаж сайтар шалгасны дараа дахин ажиллуулна. Өвлийн улиралд температур 0-с доош градус байгаа тохиолдолд, гуурсан хоолой болон дамжуулах хэсгийн үлдэгдлийг халуун усаар цэвэрлэж үлдэгдэл үлдэж хөлдөхөөс сэргийлнэ. Зөөлөн гялгар уутны зузаан 80 микрон, суналтын эсэргүүцэл өндөр, гулгамтгай чанартай, дундаж зузаантай байх шаардлагатай. Жич: Савалгаа хийх материалын өргөн 320мм бол 18кг хүртэл, 240мм нь 14кг хүртэл жинтэйгээр угсарна. Халуунаар нааж битүүмжлэх градус нь 260 градусаас доош байна.