Уг ногоо цэвэрлэгч нь шинэ механизмаар үйлдэрлэж ,бат бүх ,элэгдэл багатай материалаар хийсэн , зүлгүүрийн дискээр эргэлдүүлэн 90% цэвэрлэж халисална . Булцуу дахь хонхорын цэгийг гүйцэт цэвэрлэгдэхгүй тул гараар авч цэвэрлэнэ .Цэвэр бохирын шугамтай холбож ажиллуулна .
Ажиллагааны зааварчилгаа:
- Цэвэр бохир усны шугаманд холбогдсон байх шаардлагатай. Тогтвор сууршилтай газар байршуулах.
- Цахилгаанд залган төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болгоно.
- Ажиллуулах товчыг дарж төмсөө савандаа хийж 3 минутанд хуурайгаар ажиллуулна.
- Их хэмжээгээр хийхээс илүүтэйгээр төмсийг бага багаар нэмж хийх нь зүйтэй. Ажиллаж байх хугацаанд хяналтандаа байлгаж төмс цэвэрлэгдэж болсон гэж үзвэл унтраана. Төмсний дотор талын хар жижиг бохирдол бол арилахгүй.
- Унтраасны дараа доод талын тагийг нээж төмсөө тусдаа саванд хийж авна.
- Хэрэглэж дууссаны дараа төмсний бохирдол доод талын бохирын крантруу орж ард талын бохирдол гаргах хоолойгоор гаргана
Анхаарах зүйлс:
Шууд бөөнд нь хийж болохгүй. Төмсийг хуурайгаар нь цэвэрлэж дууссаны дараа ус хийж дахин ажиллуулна. Төмс нь зөв хэлбэртэй тул цэвэрлэхэд хялбар байдаг бөгөөд төхөөрөмжийн хүрд эргэж байх явцад бага зэргийн ус хийж зарим бохирдлоос цэвэрлэнэ. Унтраасны дараа төмсийг авах ажиллаж байх хугацаанд төмсийг гарган авах боломжгүй.