Нийтийн хоол ,ресторан зоогийн газарт пастаны гурил болон цувангийн гурилыг элдэж хэрчиж гаргадаг төхөөрөмж юм .
- Төхөөрөмжийг ширээн дээр хөлөдгөнгүй байрлуулна .
- Цахилгаанд залган нүүрэн талд байрлах дээд талын 2 том улаан боолтыг чангалаж суллан элдэгчийн нимгэн зузааныг тохируулна .
- Асаах товчлуурыг дарсанаар төхөөрөмж ажиллаж, элдэгч дамарлуу зуурсан гурилаа хавтгайлан хийж өгнө .
- Гурил элдэгдэн гарсанг олон удаагийн давтамжтайгаар нимгэн хавтгайлж элдэнэ .
- Хэрчигч ирээ төхөөрөмжинд суурилуулан элдсэн гурилаа хийж хэрчин гаргана .
- Хэрчигчийн өргөн нарийныг ирний урд байрлах 2 жижиг улаан боолтыг эргүүлэн суллаж чангалан тохируулна .
- Бүтээгдхүүнээ хийж дуусаад унтраах товчлуурыг дарна .
Анхаарах зүйлс :
- Төхөөрөмжийг ажиллаж байх явцад элдэгчрүү болон хэрчигч ир рүү гараа хийхээс болгоомжил .Зориулалтын бусаар ашиглахыг хориглоно .