Вакум машин нь савлах бүтээгдэхүүнийг агааргүй орчин болтол нь вакумддаг. Савлах бүтээгдэхүүныг зориулалтын уутанд хийснээр битүү орчинг үүсгэж вакумдана. Наагдаж буй уутны амсар чийгтэй болон нойтон байж болохгүй ба хуурай байна.
-
Тэгш газар төхөөрөмжийг байршуулна.
-
Цахилгаанаа 220в залган ажиллахад бэлэн болно.
-
Залгасны дараа вакумдах бүтээгдэхүүнээс хамаараад тохируулгийг хийнэ.
-
Вакумдах бүтээгдэхүүний уутнаас хамааран градусаа тохируулах ба вакумдах бүтээгдэхүүнээс хамааран вакумдаж бэлэн болгон гаргаж ирэх тохиргоог хийнэ.
-
Мөн бүтээгдэхүүнийг сорон гаргаж ирэх агаар сорох болон, нээх хугацааг тохируулан өгнө.
-
Вакумдах бүтээгдэхүүнээ хийгээд тохиргоонуудаа өгсний дараа дээд талын тагийг хаана. Өгсөн хугацаанаас хамааран вакумдаж бэлэн болгож гарч ирнэ.
-
Хэрвээ дутуу вакумдсан гэж үзвэл ахин вакумдах товчийг дарж өгнө.
-
Агаар сорох болон, хугацааг нэмж хасах кноп дээр даран өөрчлөх боломжтой.
-
Хэрэглэж дууссаны дараа цахилгааныг шууд салгана.