2-р хоолны “УНЗ-Я-40”, “УНЗ-Я-80” загварын тогоо нь бүх төрлийн хуурай хоол болон мах, ногоо хуурах , хуушуур шарах, боов боорцог хайрж болгох зориулалттай тоног төхөөрөмж юм. Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай ОХУ-д захиалгаар цутгуулж хийгдсэн СЧ-20 маркын саарал ширмэн тогоотой учир хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан хайруулын ширмэн тогоо юм.
Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, “ ЧИГЛЭЛ ” ХХК-д үйлдвэрлэв.
Анхаарах зүйлс
Тогоог ажилуулсны дараа цэвэрлэгээг хийхдээ хэт халуун байх үед ширмэнд хүйтэн ус хийх, шүршэхийг хориглоно.Учир нь ширэм хагарах аюултай.
Тогоог тогонд залгаатай үед тогоог хөмөрч болохгүй.
Тагийг онгойлгохгүйгээр гарыг эргүүлж тогоог тонгойлгох үйлдэл хийж болохгүй.
Тогооны нэгж үзүүлэлтээс багадсан болон ихэдсэн автомат шит, цахилгаан дамжуулах утас, унтраалга зэргийг хэрэглэж болохгүй.
Зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно.
Тогоог тонгойлгох үед тогооны цахилгааны мэдрэгч нь тогооны ёроол сууринд байрласныг анхаарч болгоомжтой ажиллана уу.