Вакум машин нь савлах бүтээгдэхүүнийг зориулалтын уутанд хийснээр битүү орчинг үүсгэж агаарыг сорж вакумдана.Хоёр талдаа гүйж наадаг ажилын бүтээмж өндөр иөхөөрөмж юм .
Ажиллагааны зааварчилгаа :
- Тэгш газар төхөөрөмжийг байршуулна.
- Цахилгаанд залган ажиллуулахад бэлдэн тохиргоог хийж өгнө .
- Наах ,үлээх ,сорох тохиргоо тус тусдаа хийгдэх бөгөөд градус тохиргоо ,наагдаж дуусах хугацаа ижил түвшинд байна ./ уутны нимгэн зузаанаас хамааран наах тениний тохиргоо их бага байж болно /
- Вакумдах бүтээгдэхүүнээ савлан наах талбайд зөв байрлуулж өгнө .
- Дээд талын тагийг хаан бага зэрэг дарж өгнө. Өгсөн хугацаа дуусмагц автоматаар таг онгойн бүтээгдхүүн бэлэн болно .
- Хэрвээ дутуу вакумдсан гэж үзвэл ахин вакумдаж болно .
- 2 талдаа наадаг бөгөөд нэг талдаа нааж байх хооронд нөгөө талдаа наахдаа бэлдэж тавина .
- Хэрэглэж дууссаны дараа цахилгааныг шууд салгана.
Анхаарах зүйлс :
-
Вакумдах гэж буй уутны ам заавал хуурай байх, чийгтэй нойтон байж болохгүй.
-
Тагны жийрэг резин –г сэтлэж болохгүй жигд байх ёстой.
-
Вакум хийн насосны тосыг хянаж байх, бага байвал зориулалтын тос нэмэх шаардлагатай./ Менометрийн зүү ногоон дээр очихгүй байвал тос дууссан гэсэн үг /
-
Вакумдах буюу агаар сорох цаг болон агаарын даралттай харьцуулж тохируулна. Манометрын заалт ногоон зураас хүртэл нь явуулах ёстой.
-
Уут цоорхой бол вакумдаж чаддаггүй.
-
Хэрвээ буруу ажиллуулах юм уу вакумдаж дууссан гэж үзвэл зогсоох товчийг дарж унтраах .
-
Дур мэдэн тохиргоог өөрчилж оролдохыг хориглоно .тохиргоо алдагдаж төхөөрөмж гацаж эвдэрэх магадлалтай .
-
Ажиллах боломжгүй эвдрэл гарсан тохиолдолд яаралтай манай засвар үйлчилгээтэй холбогдох