Талх нарийн боовны цехэд ихээр хэрэглэгддэг төхөөрөмж бөгөөд бялуу, кекс , талх нарийн боовны кремийг зуурч бэлэн болгох автомат төхөөрөмж юм. Зуурагч хошуу нь саргар , тахир , хавтгай гэсэн 3 төрлийн хошуутай ,хурдан удаанаа тохируулах тохируулгатай ,зуурагч сав тогоо нь авч хийж болдог төхөөрөмж юм .
Ажиллах заавар :
- Хөдөлгөөнгүй газар байрлуулан тогондоо залгана .
- Бүтээгдхүүнээ зуурах сэлүүрээ сонгон суурилуулж өгнө ./ тахираар нь гурил ,саргараар нь крем ,хавтгайгаар нь шанз болон бэлдэцээ холих /
- Сэлүүрээ байрлуулаад зуурагч тогоондоо бүтээгдхүүнээ хийнэ .
- Хажуу талд байрлах маниворыг эргүүлэн тогоогоо дээш доош болгон тохируулна .
- Асааж унтраах товчлуурын хажууд байрлах бариулаар хурдан удаанаа тохируулна ./ хурдан удаанаа тохируулах 3 арааиай 1,2,3 гэх мэт /
- Асаах товчлуурыг даран төхөөрөмжөө ажиллуулна .
- 10-15 минут зуурмагаа зуурч дуусаад унтраах товчлуурыг дарна .
- Манивороо эргүүлэн доошлуулж тогоогоо хувилаас нь мултлан авч бүтээгдхүүнээ суллаж авна .
Анхаарах зүйлс :
- Зориулалтын бусаар ашиглахыг хориглоно .
- Моторыг халтал хүчиллэж ажиллуулахыг хориглоно .
- Сэлүүр болон тогоог гүйцэт тоногонд нь оруулж түгжиж өгөх.
- Хурдан удааныг ажиллаж байхад нь тохируулж болохгүй заавал төхөөрөмжийг унтрааж тохируулах .