Сүүн зайрмагны аяган бэлдэцийг торхон аяга болон конусан хэлбэртэйгээр хэвлэн гаргаж хийдэг төхөөрөмж юм . 2 болон 4 ширхэг ширмэн хэв байх бөгөөд нэг дор их хэмжээгээр гаргах хүчин чадалтай ажилын бүтээмж өндөр ,ажиллуулахад хялбар хагас механик төхөөрөмж юм .
Ажиллах заавар :
- Төхөөрөмжөө цахилгаандаа залган 2 хэвний градусыг тохируулж өгнө .2 хэв тус тусдаа тохируулгатай .
- Хэвээ сайтар халааны дараа 4 ширхэгтэй халбаган хэмжүүрт бэлдэцээ хийн доор байрлах ширмэн хэврүү хийж өгнө .
- Бэлдэцээ хийсэний дараа дээр байрлах ширмэн хэвээ доош буулган дүрж дарна .
- 20-30 секунт байлгаад дээрх хэвээ өргөн авч доод хэвний хажууд байрлах хар бариулыг эргүүлэхэд доод хэв 2 тийш нээгдэн бэлдэц доод тосгуурлуу унана .
- Бэлдэцээ хийж дуусгаад төхөөрөмжөө унтраана .
Анхаарах зүйлс :
- Ширмэн хэвний градусыг хэт өндөр тохируулахгүй байх .
- Халсан ширмэнд гараараа шууд хүрэхгүй байх .
- Зориулалтын бусаар ашиглахгүй байх