Босоо гурил зуурагч: Талх нарийн боовны үйлдвэр, хэрчисэн гурилын цех, нийтийн хоолны газарт ихээр хэрэглэгддэг , ажилыг хөнгөвчилсөн хамгийн чухал төхөөрөмж бөгөөд зэвэрдэггүй ган төмөрөөр хийгдсэн хэрэглэхэд хялбар төхөөрөмж юм .
Ажиллах заавар :
- Тэгш газар хөдөлгөөнгүй байрлуулана .
- Цахилгаандаа залган ажиллуулахад бэлдэнэ ./ билк залгуургүй ирдэг тул автоматтад зөв холбох /
- Зуурагч машиндаа гурил усаа хийн ажиллуулна ./ нийт зуурмагийн хэмжээ 25 кг байх ба гурил 18кг , ус 7 литер байхаар бодож хийнэ /
- Хажуу талд суурилуулсан хар удирдлагыг баруун зүүн тийш эргүүлэн ажилуулна .2 талруугаа эргэж зуурмагаа зуурна .5-10 минутын дотор зуурна .
- Зуурч бэлэн болсон гэж үзвэл зуурагч тогооны хажууд байрлах урт хар бариулыг түгжээнээс мултлан тогоог нааш хазайлган зурмагаа авна .
- Зуурч дуусаад төхөөрөмжөө унтраан цэвэрлэгээг хийнэ .
Анхаарах зүйлс :
Моторыг халтал ачаалдуулж ажиллуулахгүй байх ,холболтыг зөв хийх ,зориулалтын бусаар ашиглахыг хориглоно .