Талх нарийн боовны үйлдвэр, хэрчисэн гурилын цех, нийтийн хоолны газарт ихээр хэрэглэгддэг , ажилыг хөнгөвчилсөн хамгийн чухал төхөөрөмж бөгөөд зэвэрдэггүй ган төмөрөөр хийгдсэн бат бөх хэрэглэхэд хялбар төхөөрөмж юм.
Ажиллах заавар :
- Тэгш газар хөдөлгөөнгүй байрлуулна .
- Цахилгаандаа залган ажиллуулахад бэлдэнэ .
- Тогооны дээр байрлах саргар хаалтыг дээш сөхөн тогоонд гурил усаа хийнэ .
- Зуурмагаа хийн нүүрний голд байрлах хар товчлуурыг барууун гар тийш эргүүлэн 1 гэсэн тоон дээр аваачин төхөөрөмжийг ажиллуулна .
- Хажуу талд байрлах бариулыг 2 тийш эргүүлэн зурмагаа зуурна .
- Зуурмаа бэлэн болсон гэж үзвэл хар товчлуурыг О дээр аваачин төхөөрөмжийг унтраана .
- Саргар хаалтыг дээш сөхөн зурмагаа авна .
Анхаарах зүйлс :
- Моторыг халтал хүчилж ажиллуулахгүй байх
- Ажиллаж байхад саргар хаалтыг сөхөж зуурмагт гар хүрэгхүй байх ,гараа гэмтээх аюултай
- Хэт хатуу гурил зуурахгүй байх
- Зориулалтын бусаар ажиллуулахыг хориглоно .