Аяга таваг, халбага, сэрээ угаасны дараа ариутгагчинд хийснээр жижиг бичил биетийг устгаж үгүй хийдэг. Шил шаазан материалтай аяга тавгийг ариутгах зориулалттай хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан төхөөрөмж юм.
Ажиллагааны зааварчилгаа
-
Тэгш хэмтэй газар байршуулна.
-
Ариутгагчаа цахилгаанд залган асаах товчыг дарснаар улаан гэрэл асна.
-
Асаасны дараа ариутгах аяга тавгаа хийх ба хаалгыг заавал хаалттай байлгана.
-
Аяга тавгаа хийсний дараа дээд талд байрлах кварц болон ёон гэрлийг асаах товчыг даран асаасны дараа ажиллах буй ногоон гэрэл асна.
-
Ариутгагчандаа аяга тавгаа ариутган бэлэн болсон гэж үзвэл унтраах улаан товчыг даран унтраана. Ариутгах бүтээгдэхүүний хэмжээнээс хамааран өөр байх бөгөөд зориулалтын ариутгах хугацаа 2 цаг байдаг. Гэхдээ та 30-40 минутанд ариутгахад хангалттай гэж үзэж болно.
-
Ариутгаж дууссаны дараа ариутгагчаа унтраан аяга тавгаа дотор нь удаан хугацаанд байлгаж болно. Мөн ариутгасан аяга тавгаа аваад дараачийн ариутгах шил шаазан аяга тавгаа хийж ахин ажиллуулж болно.
Анхаарах зүйлс :
-
Хаалга нь өөрөө мэдрэгчтэй тул заавал хаалттай үед ажиллуулах
-
Автомат цаг тохируулагчгүй тул та цагаа өөрөө харна.
-
Зориулалтаас өөрөөр ашиглахийг хориглоно.
-
Аяга тавгаа ариутгаж дууссаны дараа унтрааж, орой болгон тогтмол цэвэрлэх