ХХААХҮЯ болон ЖДҮГ хамтран зохион байгуулсан "Намрын ногоон өдрүүд" үндэсний үйлдвэрлэгч 2022 нэгдсэн арга хэмжээ 9-р сарын 18-с 25 ныг дуустал 10 цагаас 19 цаг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
Чиглэл компани Хуванцар савнаас татгалзъя уриалгыг гаргаж, 21 аймаг, хөдөө орон нутаг, гэр хороолол, зуслангийн айл өрхүүдэд зориулсан Ундны ус, сүү цагаан идээг хадгалах тээвэрлэх зориулалтын Шингэн хүнс хадгалах ган савыг дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.
Хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр захиалгаар үйлдвэрлэнэ.
Тус үзэсгэлэнгийн Хөнгөн жижиг дунд үйлдвэрийн салбараас Онцлох шинэ бүтээгдэхүүн номаницид Чиглэл ХХК-ийн "Хүнс хадгалах ган сав" шалгарлаа.