Өвөрхангай аймгийн түүхт 90,91 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан "ЧИГЛЭЛ ХХК" - Хүнстэй хүрэлцэхэд аюулгүй айраг, ус, сүү хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган савны орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ амжилттай нээлээ. Тус нээлтэд Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, "Чиглэл ХХК"-ийн захирал Ц.Бумцэнд, Үйлдвэрлэлийн албаны дарга Ц.Содномдорж, Өвөрхангай аймгийн салбар хариуцсан менежер Г.Тамир баг бүрэлдэхүүн оролцлоо.
Хүн амын эрүүл мэндийн төлөө, айл өрхийн цэнхэр, шар савны хэрэглээг бууруулах, түүнийг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилт тавин энэхүү Ундны усны зориулалтын ган савыг үйлдвэрлэж эхлээд байна.
#Хуванцар_савнаас_татгалзъя #Эрүүл_мэнддээ_хөрөнгө_оруулъя
Өвөрхангай аймгийн салбартай холбогдох утас : 9068-5333
Улаанбаатар хотын үйлдвэр, засвар захиалга, худалдаатай холбогдох утас : 7611-5333