"Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи"-2021 олон улсын үзэсгэлэнд Хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа засвар үйлчилгээний Чиглэл компани үзэсгэлэнгийн Дээд шагнал “ГРАН-ПРИ” хүртлээ.

  • 2021/07/03

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МҮХАҮТ, / Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим / ХХААХҮЯ, / Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам / НЗДТГ / Нийслэлийн засаг даргын тамгын газар / хамтран “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” олон улсын үзэсгэлэн 23 дахь жилдээ ковидын нөхцөл байдлаас үүдэн цахимаар 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдсан.

Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл зэрэг аймаг, орон нутгийн 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид идэвхтэй хамрагдаж, өөрсдийн арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, гар урлал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр нийт 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзэсгэлэнд тавигдлаа.

Санал хүсэлт
Хэрэглэгчийн санал хүсэлт