Хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний

Хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний "Чиглэл ХХК"-ны үүсгэн байгуулагдасны 30-н жилийн ой 2020-оны 11-р сард тохиолоо..

  • 2021/01/22

 

"Чиглэл ХХК" 30-н жилийн ойн баяр 2020-11-27 ны өдөр зохион байгуулагдах байсан боловч ковид цар тахал гарсантай холбогдуулах өөрсдийн Чиглэл ХХК таны дэлгүүр фэйсбүүк хуудсаар цахимаар тэмдэглэлээ. Үүсгэн байгуулагч Ерөнхий захирал Ц.Бумцэнд мэндчилгээ, байгууллагын танилцуулга хүргэж байна.

Манай компани нь анх 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар #Чиглэл ББХХоршоо нэртэйгээр 4 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан юм.

Одоо 2 үйлдвэр, 5 салбар дэлгүүр, засвар, захиалгын үйлчилгээний албатай, 100-гаад ажиллагсадтайгаар хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр тасралтгүй 30-дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

БНХАУ-аас 2005 онд тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр одоогоор 20 гаруй нэрийн 80-аад төрлийн хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалагч, хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар Монголдоо үйлдвэрлэн нийлүүлж, баталгаат хугацаанд засвар үйлчилгээг хийж үйлчилж байна.

Мөн ОХУ, БНХАУ-аас хүнс, нийтийн хоол, бар рестораны зориулалтын багаж тоног төхөөрөмжийг импортлон хэрэглэгчдэд мэргэжлийн түвшинд үйлчилж, өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна.

2019 онд ISO 9001:2015 стандартын батламжийн гэрчилгээг авсан нь Монгол Улсдаа ЖДҮ-чдээс анх удаа чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн байгууллага болсон.

Нийгмийн хариуцлагын хүрээнд 2015-онд 25 жилийн ойгоороо “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн гал тогоонд 25,0 сая төгрөг, 2020-онд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ХӨСҮТөв-ийн хоол үйлдвэрлэлийн тасагт 30 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гал тогооны тоног төхөөрөмжийг бэлэглэсэн.

Мөн МҮХАҮТ-ын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллага-“ENTREPRENEUR-2019 шилдэг Жижиг дунд үйлдвэрлэгч”, ТЕГ, Нийслэлийн болон ЧД-ийн Хүндэт татвар төлөгч, Бүтээн байгуулагч, “шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж” өргөмжлөлийг тус тус хүлээн авсан юм.

Санал хүсэлт
Хэрэглэгчийн санал хүсэлт